m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.10.29 12:00
710
П.Наранбаяр: Ажил хаялт үүнээс илүү үргэлжилвэл мэдлэг, чадварын хоцрогдол үүснэ

Боловсролын сайд П.Наранбаяраас ажил хаялттай холбоотой тодруулж байна. Тэрбээр "УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат гишүүний санаачилсан багш нарын цалин нэмэх лобби хуралд оролцож мэдээллээ сайн солилцлоо. Өнөөдөр үдээс хойш хэлэлцээрийн ширээнд суух байн. Эдийн засгийн тооцоонд суурилах ёстой. ЗГ-ын зүгээс 30 хувиар нэмье гэх тоо явж байгаа. Багшийн үндсэн цалинг цалингийн оновчтой бүтцэд оруулж 2.5 сая төгрөгт хүргэх, мөн 3.5 саяд суурь цалинд хүрэх асуудал яригдаж байна. Зөвхөн цалин, хөлс ярихгүйгээр цаашид урагшаа явах зорилго тавьж байна. Ойрын хугацаанд 3.5 саяд хүргэх зорилт тавьж байгаа ч төсөв ид хэлэлцэж байгаа үед шууд 3.5 сая болгох боломжгүй. Харин ирэх жилүүдэд олох орлого, бүтээмжийн өсөлтөөс шалтгаалж аль болох богино хугацаанд үүнд хүргэх зорилт тавьж байна. Үндсэн цалин амьдралын баталгаа болох ёстой. Сурах бичгийг БЕГ бүрэн хариуцдаг. Нийт 1.6 тэрбум төгрөгөөр зөвхөн сурах бичиг хүргэнэ гэсэн гэрээ байгуулагдсан.

Ажил хаялт бие даалтын долоо хоногтой зэрэгцсэн. Ажил хаялт үүнээс илүү үргэлжилвэл мэдлэг, чадварын хоцрогдол үүсэх аюултай байна. ҮЭ талаас өнөөдөр хэлэлцээр хийхэд бэлэн байна гэсэн.