m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.10.29 12:51
1196
С.Ариунбямба: Зураг авалт дундуур залгаж хэлэхээр нь эхэндээ итгээгүй

Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан жүжигчин С.Ариунбямба МУГЖ цолоор шагнууллаа. Тэрбээр "Юун түрүүнд төрүүлж өсгөсөн ижий аавдаа баярлалаа. Эрдмийн замд хөтөлж, энэ мэргэжлийн эзэмшүүлсэн багш нартаа баярлалаа. Тулж дэмжиж, хайрлаж халамжилсан хайрт ханьдаа , найз нөхөд дүү нартаа баярлалаа. Урам өгдөг, үзэж дэмждэг нийт үзэгчиддээ баярлалаа. Ард түмнийхээ дуудлагаар уухайн түрлэгээр халуун алга ташилт дор энэхүү хүндтэй шагналыг хүртэж байгаадаа маш бахдаж байна. Миний аав 1984 онд гавьяат цол тэмдэг авч байлаа. Насаараа Дундговь аймгийн театрт жүжигчин, найруулагч, уран сайхны удирдаач, даргын албан тушаал хашиж байсан хүн бий.  Анх шагнал авах тухай мэдээллийг зураг авалт дундуур хэлсэн. Зураг завсарлангуут сонссон болохоор эхэндээ итгэж өгөөгүй" гэлээ.