m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.10.29 13:03
249
Ө.Наранбаатар: Миний анхны дуу оруулсан кино бол "Банштай зутан"

Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд дуу оруулагч жүжигчин Ө.Наранбаатар МУГЖ цолоор шагнууллаа. Тэрбээр "Телевизийн олон ангит , баримтат кино, уран сайхны бүрэн хэмжээний кино гээд 34 жилийн хугацаанд 30 мянган кинонд дуу оруулжээ. Би өөрөө монголын уран сайхны 50-аад кинонд гол ба туслах дүр бүтээсэн. Миний анхны дуу оруулсан кино оюутан байхдаа МҮОНРТ-д дадлагад гарахдаа Германы телевизийн олон ангит "Банштай зутан" гэж кино байсан. Сургуульд байхдаа урлагийн үзлэг хөтөлдөг, сургуулийн алиалагч болдог урлагийн авъяастай хүүхэд байсан.