m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.10.29 13:27
430
Л.Жижжалам: Энэ шагналыг авахад ээж минь их баярлаж байгаа

Кино урлагийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойтой холбогдуулан жүжигчин Л.Жижжалам Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаалаа. Тэрбээр "Ерөнхийлөгчийн тамгын газраас "Таныг хөдөлмөрийн хүндэт медалиар шагнахаар боллоо" гэхэд нь би итгээгүй. Тоглоом маягаар хүлээж авсан ч дахин дахин залгаад таныг үнэхээр тодорхойлсон гэж хэлсэн. КУДС-ийг тайз дэлгэцийн жүжигчин мэргэжлээр төгсөөд төрсөн нутаг болох Архангай аймгийн хөгжимт драмын театр ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд түлхүү киноны уран бүтээл дээр ажиллаж байна. Шар гэгээ кино яалт ч үгүй монгол ахуй соёл , монгол хүний мөн чанар шингэсэн байснаас хүний зүрх сэтгэлд илүү ойрхон туссан юм болуу. Ажлын гараагаа эхлүүлсэн Архангай аймгийн хөгжимт драмын театрын хамт олондоо баярлалаа, багш нартаа баярлалаа. Өнөөдөр энэ шагналыг авахад ээж минь их баярлаж байгаа. Ээжийгээ баярлуулсандаа би баяртай байна. Кино урлагийг дэмжин үздэг үзэгч нартаа, найз нөхөддөө гэр бүлдээ баярлалаа гэж хэлье" гэлээ.