m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.10.29 13:29
109
Д.Малчинбүрэн: Хамтын уран бүтээл одон медаль болж ирлээ

Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардууллаа. Д.Малчинбүрэн "Монголд кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойн мэндийг энэ салбарт ажиллаж байсан ахмадууд, одоо ажиллаж байгаа залуучууддаа хүргэе. Кино урлагийг олон хүн нийлж бүтээдэг нийлмэл урлаг. Хамтын бүтээл хийж байсан уран бүтээлчдээ дурсахад сайхан байна. Хамтын уран бүтээл одон медаль болж ирлээ. Бүгдэд нь баярлалаа. Би кино урлагт 40-өөд жил ажиллалаа. КУДС, Зохиомж гээд олон сургуульд багшилсан олон шавьтай" гэлээ.