m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.10.29 14:45
280
Г.Дамдинням: Бензиний шок дууссан

Засгийн газраас гарсан шийдвэрийн талаар АҮЭБ-ын сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ. Тэрээр "Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд АИ-92 шатахууны хомсдол үүссэний дүнд ард иргэдэд чирэгдэл учруулсандаа хүлцэл өчье. Шатахууны импортын хэмжээ нэмэгдэж, өнөөдөр 22 цагийн үед 110 цистерн буюу 6600 тонн буюу энгийнээс гурав дахин их бензин ирнэ гэсэн үг. Импортлогч талтай хийсэн телехурлын үр дүнд шатахуун тасралтгүй нийлүүлэх, нийлүүлэлт нэмэхийг ОХУ-ын ЗГ-ын зүгээс илэрхийллээ. Ирэх сард 15500 тонн АИ-92 бензин авахаар гэрээ хэлцэл хийлээ. БНХАУ-ын Хөххотоос 2500 тонн АИ-92, 2500 тонн дизель түлш манай улс руу хөдөлсөн удахгүй орж ирнэ. Бензиний шок дууссан. Цаашид шатахуунтай холбоотой асуудал гарахгүй байх дээр ЗГ ажилна. 

Газрын тосны үйлдвэрийг ашиглалтад оруулах ёстой. Технологийн гол захиалгаа хийсэн. 2027 оны эхний улиралд ашиглалтад оруулна гэж тооцож байна. Бүтээн байгуулалтын явц 50 хувьтай байна.  400 мянган тонн авто бензин 870 мянган тонн дизель түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Дотоодын нэрэх үйлдвэр чухал байна. 440 мянган тонн агуулах сав байдаг. Нэг сарын нөөц нэмэх шатахууны сав ирэх жил барьж байгуулна. Үүний тулд ковидын үед ашиглаж байсан нэг удаагийнг дахин өргөн барьж, хямд эх үүсвэрийг бий болгож,  барьсан болон байгаа саваа шатахуунаар дүүргэх арга хэмжээ авна. ЗГ-ын төлөвлөгөөнд мөн 3-6 сар хадгалах нөөц сав барьж байгуулахыг оруулна. Аль болох уламжлалт шат тослох материалаас хамааралтай байх явдлыг бууруулж, аль болох цахилгаан машиныг дэмжих бодлого боловсруулна. 30 гаруй жилийн хугацаанд урт хугацааны бодлого явуулаагүй байна. Манай улс жилдээ 560 мянган тонн газрын тос олборлож экспортлодог. Сардаа 220 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн авдаг. Уул уурхайн идэвхжил нэмэгдэх хэрээр газрын тосны хэрэглэ 20 хувиар өсч байдаг" гэлээ.