m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.10.29 15:24
692
Ч.Хүрэлбаатар: Хоёр лидер өрсөлдвөл 50,50 хувийн саналаар намаа хуваана гэж би хэлж л байсан

МАН-д үүсээд байгаа хагаралыг эвлэрүүлэх үүргийг Ч.Хүрэлбаатарт МАН-ын ЭЗ-өөс даалгасан билээ. Энэ талаар тодрууллаа. Тэрээр " Эдийн засаг унаад ирэхээр эрх ашгуудын зөрчил явсан болов уу. Эрх ашгийн эрэмбийг нэгдүгээрт, улс орны эрэмбийг хоёрдугаарт гээд эрэмбээ алдсанаас үл ойлголцол үүссэн болов уу. Аль алинтай нь сайхан ярилцаад ойлголцох юмаа яръя. Дэлхий нийт тодорхой бус, эдийн засгийн нөхцөл муу байна. Энэ үед улсын төсвөө батлах хамгийн чухал зорилт байна. Төсвийг таван удаа хэлэлцэх байтал одоо дөнгөж хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаа нь буруу байна гэсэн үг. Төсөв, мөнгөний бодлого макро эдийн засагт их чухал. Үүнийг одоо болтол тодорхойлоогүй байгаа нь ирэх онд эдийн засагт тодорхойгүй байдал үүсгэж байна. Өөр хоорондын ширээ сандлаасаа илүүтэй улс орны эрх ашгийг харах байхаа гэх итгэл байна. Бага хурал хуралдахын өмнө УЗ дээр би байр сууриа илэрхийлсэн. Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрт та хоёр одоо бага хурал дээр битгий өрсөлдөөчээ. Их хурал дээр өрсөлдөөчээ. Намын бага хурал дээр өрсөлдвөл намаа хуваана. Их хурал дээр дахин хуваана. МАН-ыг олон хуваах шаардлага байхгүй. Та хоёрын хэн нь ч 2/3 санал авахгүй. 

Хоёр лидер өрсөлдөхөөр аль аль талдаа 50, 50 хувийн санал авах нь тодорхой шүү дээ. Ийм ойлгомжтой зүйл байхад хоорондоо өрсөлдөөд дараа нь намынхаа дүрмийг зөрчлөө. УЗ дээр би энэ саналаа хэлэхэд аль аль нь хүлээж аваагүй. 

Хэлэлцээрийн давж болохгүй шугам гэж бий. Энэ бол хууль. Хуулийг хүн бүгд дагаж мөрдөх хэрэгтэй" гэлээ.