m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.10.29 16:10
396
Э.Бат-Амгалан: Багш, эмч нарыг орон сууцанд хамруулах ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын шийдвэрийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.БАТ-АМГАЛАН танилцууллаа. Тэрээр "Төрийн оролцоотой баригдаж байгаа орон сууцнтөвлөрөл  Улаанбаатар хотод түлхүү бий.  Нийслэлийн хэмжээнд есөн байршилд  2025-2028 оны хооронд 21694 айлын орон сууц ашиглалтад орохоор баригдаж байна. Гэрээ нь хийгдээд ажил нь эхэлсэн 9 төслөөс гадна "Залуус 1,2"  5000 айлын орон сууцны төсөл ирэх жил хэрэгжих гэж байна. Энэ борлуулалтын асуудал дээр ажлын хэсэг гарган би ахлахаар боллоо. Эрүүл мэнд, Боловсролын яамтай хамтран ажлын хэсэг байгуулж, он дотроо багтаад эрүүл мэнд, боловсролын салбарт ажилладаг хүмүүст зориулсан орон сууцны хөтөлбөр болгох үүрэг чиглэл өглөө. Ипотекийн зээлийн эх үүсвэрийн талаар багагүй ажилна. Төрийн албан хаагчдын судалгааны ажил ажлын хэсгүүдэд явна. Ямар эмч, багш нар орон сууцтай байна эсвэл хоёр дахь орон сууцандаа орох гэж байна уу гэх судалгааг он дотроо багтааж судалж, ЗГ-т танилцуулах үүрэг авлаа.  Ажлын хэсгийн гол чиг үүрэг урьдчилгаа багатайгаар зургаан хувийн ипотект орох бололцоог судална. 

Эхний ээлжинд 21694 айлын орон сууцанд багш, эмч, төрийн албан хаагч нарыг хамруулах юм. Урьдчилгаа багатайгаар буюу 5-10 хувийн урьдчилгаа төлж, ипотекийн зээлд хамруулах боломжийг судална" гэлээ.