m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.10.29 16:23
251
Ж.Алдаржавхлан: Багш, эмч хамгийн өндөр цалинтай байх ёстой

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаас сургууль, цэцэрлэгийн багш ажил хаясантай холбоотой тодрууллаа. Тэрээр "Бүх цэцэрлэг, сургууль хаасан байдалтай байна. Ирэх оны төсөвт суусан яамдын тоног төхөөрөмжийн зардал болох  хагас их наяд төгрөгийг хэмнэх боломжтой. Боловсрол, эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийг үлдээгээд бусад 490 орчим тэрбум төгрөг хэмнээд багш нарын цалинг эхний ээлжид шууд 2.5 сая төгрөг болговол яасан юм бэ гэсэн санал гаргаж байгаа. ЗГ-аас 1.4 сая төгрөгөөс 1.7 сая болгох санал тавьж байгаа. Хэрэв цалинг нь  3.5 сая төгрөг болгоё гэвэл 3 их наяд, 2.5 сая болгохын тулд 768 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа. Иймээс эхний ээлжид тоног төхөөрөмж, мөн эхлээгүй хөрөнгө оруулалтыг танаад 420 тэрбум төгрөг гарах бололцоо байна гэж үзэж байна. 126 гишүүнээс эхлээд танавал яасан юм гэж нэг сэтгүүлч асуухаар нь би бол бэлэн байна. Гэхдээ 126 хүнийхийг танаад хэр их асуудал шийдэх вэ. Системээр нь таналт хийхгүй бол болохгүй гэж үзэж байна.  Хамгийн сайн багш бол тогтвортой багш. Иймээс Монгол Улсад хоёр хүн л хамгийн өндөр цалинтай байх ёстой. Тэр бол багш, эмч " гэлээ.