
УИХ-ын гишүүн Ж.Батжаргалаас тодруулж байна. Тэрээр "Цагаан дээр хараар олонхи нь хуралдаад асуудлаа шийдэж, тэрхүү шийдлээ УИХ-ын удирдлагад өгвөл албаждаг. Өмнө нь заавал УИХ-ын дарга индэр дээр уншиж байж албаждаг байсан бол өөрчлөлт оруулсан. АН дээр ийм асуудал гарсан учраас олонхоороо асуудлаа шийддэг эрх зүйн орчинг нь бүрдүүлсэн. Би тамга, ширээ сандал авах гэж яарахгүй. Бүлгийн хуралдааныг тасалдахгүй явуулах ёстой гээд дөрвөн удаагийн хурал хийлээ. Нам доторх 38-тай тал болон 30-тай талтай уулзахаар ажлын хэсэг байгуулагдсан" гэлээ.
