
УИХ-ын гишүүн Р.Сэддоржоос тодруулга авлаа. Тэрээр "Улсын төсөв 11.15-нд батлагдана. Энэ үеэр Өмнөговь аймгийн 500 тэрбум төгрөгийн бондын асуудлыг хамтад нь батална. Өмнөговь аймаг 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, хоёр жилийн хугацаанд станц барих төлөвлөгөөтэй байгаа. Хамгийн их нүүрстэй, баялагтай хэрнээ харамсалтай нь Даланзадгад хот хөлдөх магадлалтай, халаалт авсан айл өрхийн дулаан муу байна. 1998 онд ашиглалтад орж байсан станц хүчин чадал нь тулсан энэ өвөл хөлдөхгүй байгаасай гэж хүмүүс залбирч байна. Эрчим хүч зүгээр ч дулаан өгч чадахгүй байна. Шинэ орон сууц барихад дулаан өгөхгүй байна. Өмнөговьд шинээр амьдрахаар очиж байгаа хүмүүсийн хувьд шинэ орон сууцанд орох нь хязгаарлагдаж байна" гэлээ.
