m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.10.30 11:49
286
Д.Пүрэвдаваа: "Оюутолгой" компани тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан

"Оюутолгой хянан шалгах түр хороо"-ны гишүүн Д.Пүрэвдаваагаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр "80 гаруй УИХ-ын гишүүн гарын үсэг зурснаар хянан шалгах түр хороо байгуулж, өнөөдөр хурал нь болж байна. Оюутолгой компани тодорхой мэдээллээ өгөхөөс татгалзсан албан мэдээлэл түр хороонд ирүүлсэн нь бий. Мэдээлэл өгөөч гэх хүсэлт түр хороо тавьсан ч бидний үйл ажиллагааны аюулгүй тал дээр эрсдэлтэй гэж үзэн, танай хуралд оролцох боломжгүй гэх мэдээлэл ирүүлсэн.

ЗГ-тай хэлэлцээрт орох нь илүү хялбар юм шиг санагдаж байна. Парламент дээр үүссэн нөхцөл байдал буюу УИХ-ын дарга нь өргөдлөө өгсөн, байнгын хороод нь ирц хүрэхгүй байдал тогтмол болж, эрх баригчдын үйл ажиллагааны доголдлоос болж их хурлын үйл ажиллагаа доголдож эхэлж  байна" гэлээ.