

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Өргөн барьсан төсвийн орлого зарлагыг дотор нь гүйлгэх боломжтой болохоос хэмжээний хувьд өөрчлөх боломжгүй. Төсвийн байнгын хорооноос гарсан ажлын хэсэг хуралдаад саналуудаа оруулж ирэх байх. Зарлагын хяналтын дэд хороо гэдэг утгаараа хяналтыг сайжруулж ажиллана гэсэн зорилготой байна.
Үндсэн хуулийн 27-р зүйлийн 1.7 дээр төсөв өргөн барьсан хэмжээнээс нэмэх эрх хэнд ч байхгүй. Тэгэхээр бид орлого, зарлагыг нэмэгдүүлж чадахгүй. Тодорхой хэмжээнд цалин өсгөнө гэх боломж байхгүй. Өргөн барьсан төсөв нэлээн өөрчлөлттэй явж байгаа. Одоогийн байдлаар ажлын хэсэг хуралдаж байгаа шийдвэр гараагүй байна.
