Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.30 13:42
441
Н.Учрал: Бүх оффтейк гэрээг ил болгох үүргийг Ерөнхий сайд өгсөн

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралаас оффтейк гэрээ болон цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Намын их хурал тун удахгүй болох гэж байна. Энэ цаг үед бүлгээ хуралдуулж, төсвийн асуудлаа шийдвэрлэх шаардлагатай байна. Ажлын хэсэг албан ёсоор хуралдаагүй байгаа. Гэхдээ өнөөдөр ажлын хэсэг хуралдана гэж ойлгож байгаа. 

Ж.Батжаргалыг бүлгийн даргаараа сонгосон. Эхлээд бүлгийн асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Ерөнхий сайд Г.Занданшатар уул уурхайн гэрээнүүдийг бүгдийг нь ил болгох үүрэг өгсөн. Оффтейк гэрээнүүд 2022 онд анх ил болж, түүнээс хойш бүхий л гэрээ хэлцлүүдийг ил тод болгож байна. Эрдэнэс тавагтолгой дээр байгуулагдсан гэрээг ил тод болгох үүргийг өчигдөр Ерөнхий сайд өгсөн. Уул уурхайн салбарыг ил тод болгоно. Ашиглагдаагүй байгаа хэсгүүдийг эргэлтэд оруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авах үүрэг болгосон тогтоол.

Энэ тогтоол гарсан ч Засгийн газар эсвэл Эрдэнэс таван толгой бие даагаад ямар ч шийдвэр гаргах эрхгүй. 

Шууд дамжуулалт: