Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.10.30 13:51
269
270 орчим иргэнийг залилсан этгээдийг олж тогтоожээ
“Машины оношилгоо дарж өгнө” гэх утга бүхий мэдээлэл байршуулж, 270 орчим иргэнийг залилсан этгээдийг олж тогтоожээ.
Иргэн 23 настай, эрэгтэй Ц нь цахим орчинд “Машины оношилгоо дарж өгнө” гэх утга бүхий мэдээлэл байршуулж, мэдээллийн дагуу холбогдсон иргэдэд “Авто оношилгооны газруудад таньдаг хүн байдаг, мөнгөө эхлээд тушаачих, тэгээд болно” гэж итгэл төрүүлэн өөрийн хамаарал бүхий этгээдийн дансаар мөнгийг шилжүүлэн авсны дараа иргэдтэй харилцаж байсан гар утасны дугаар, цахим хаягаа устгаж залилах гэмт хэрэг үйлджээ.
Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг авахдаа баталгаатай газарт хандаж, өөртөө эрсдэл үүсгэхээс сэргийлээрэй.