Э.Ирэхбаяр
Редактор
Засгийн газар
2025.10.30 14:23
551
С.Бямбацогт: “Эрдэнэс Оюу толгой” ХК-ийн удирдлагыг сонгохоор сонгон шалгаруулалт зарласан байгаа

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоос цаг үийн асуудлуудаар байр суурийг нь тодрууллаа.

 “Эрдэнэс Оюутолгой” ХК-ийн зарцуулсан 18 сая ам.доллар анхаарал татаж байгаа. Энэ хөрөнгийг юунд хэрхэн зарцуулсан талаар танд мэдээлэл байна уу?

Мэдээлэл хүлээж авсан ч танилцаж амжаагүй байгаа. Хэвлэлээр гарсныг бол харсан. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлагыг сонгохоор сонгон шалгаруулалт зарласан байгаа. Ойрын хугацаанд тодруулна. Энэ компанийг нээлттэй, ард түмний хяналтад байлгахаар ЗГ-аас тодорхой бодлого гаргаж байна.Тухайлбал, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, тэдгээр хөрөнгө оруулагчид нь компаний үйл ажиллагаанд хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ЗГХЭГ ажиллаж байгаа. Уул нь зөв юм байгаа юм. Гэхдээ хувьчилна гэж ярих юм бол хувьчлаад хулгайлж авах гэж байна гэж манайхан харддаг.

Соёлын сайд асан Ч.Номин таныг буруу ярьж байна, уучлалт гуйх ёстой гэж ярьсан байсан. Энэ тухайд та юу хэлэх вэ?

Аудит хийгдсэн. Тодорхой асуудлууд гарсан. 16 их наяд төгрөгийн зөрчил илрүүлсэн. Аудит хийж байх явцдаа зургаан их надын зөрчлийг арилгуулсан. Есөн их наядын зөрчил үлдсэн гэдгийг хэлж байсан. ЗГХЭГ-ааас ажлын хэсэг байгуулж ажилласан. Дүгнэлтээс нь үзэхэд “шилэн” дансны бичилтээ хийдэггүй. Холбогдох санхүүгийн баримтуудыг бүрэн бүрдүүлдэггүй гэх мэт. Үүнд Соёлын яамны асуудал ч багтаж байгаа. Аудит бол улсын харъяа байгууллага.  

Танай нам үүсээд байгаа хагарлыг эвлэрүүлэх Ажлыг хэсэг байгуулж, хоёр хоногийн хугацаа өгсөн. Энэ ажил хэр ахицтай байгаа вэ?

Хулгай хийсэн бол гэмт хэргийн шинжтэй асуудлуудыг хуулийн байгууллага нь шалгах ёстой. Гэм бурууг шүүх л тогтооно.  Олон нийтийг талцуулсан энэ олон асуудлаа хуулиар шалгуулан шийдврлүүлж, үл ойлголцоо хурдан нэг талдаа гаргаасай.

Эвлэрнэ гэхээр хулгайтай эвлэрэх гээд байна. Хийсэн хулгайгаа нуух гээд байна гэдэг юм ярьдаг. Тийм болохоор  янз бүрийн асуудалд нэр холобгдоод байгаа улс асуудлаа шалгуулаад нэг тийш болгох хэрэгтэй.

Үл ойлголцоо шийдэж чадахгүй бол энэ нь үзэн ядалт болж, үзэн ядалт нь цааш даамжраад өс зангидахад хүрнэ. Тиймээс аль аль тал нь хүлээцтэй хандаж, ойлголцолд хүрэх нь чухал байна.

Шууд дамжуулалт үзэх: