Э.Ирэхбаяр
Редактор
УИХ
2025.10.30 14:49
323
Х.Ганхуяг: Бүх хөрөнгө оруулалтаа цалин болгох боломж байхгүй

УИХ-ын гишүүн, ТБХ-ны дарга Х.Ганхуягаас Монгол Улсын Шадар сайдаар томилогдох мэдээлэл үнэн эсэхийг тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:

Надад тийм мэдээлэл ирээгүй. ТБХ-ныхоо даргыг л хийж байна. Одоогоор төсөв дээрээ сууж байна. Цалин тэтгэврээ яаж нэмэх вэ гээд, эх үүсвэр олдохгүй байна.

Гишүүд хуралдаа суухгүй, байнгын хороодын хурал ирц бүрдэхгүй байдалтай байна. хуралдаа суухгүй байга гишүүдэд ямар хариуцлага тооцох ёстой вэ?

Үндсэн ажил нь шүү дээ.

Багш нарын 70-80 хувь нь ажил хаясан байна. Энэ асуудлыг нааштайгаар шийдэх боломж байхгүй юу?

Манай төсөв хязгаартай. Байгаа бүх хөрөнгө оруулалтаа цалин болгох боломж байхгүй. Эхний ээлжид ирэх оноос багш нарын цалинг 20 хувиар нэмнэ.

Таны сонгогдсон тойргоос хэдэн сургууль, цэцэрлэг ажил хаялтад нэгдэж, хичнээн хүүхэд сургууль, цэцэрлэгээс завсардаад байгаа вэ?

Манайх 23 сургууль, 58 цэцэрлэгтэй. Дийлэнх нь ажил хаясан гэсэн мэдээлэл өгсөн. Энэ тоо нэмэгдээд байгаа юм билээ.

Манай улс 32.9 их наяд төгрөгийн төсвийн зарлагатай. 8.8 их  наяд төгрөг нь хөрөнгө оруулалт. Дахиад 8.8 их наяд нь цалин, тэтгэвэр. 17 их наяд нь урсгал зардал. Урсгал зардалд хүүхдийн мөнгө, цалин ордог. Цаана нь ердөө тавхан их наяд төгрөг байгаа. Улс болон аймаг, сумны ЗД нар тэр таваниих наяд төгрөгт багтааж, үйл ажиллагаа явуулдаг. Тэндээс хасаад цалин, тэтгэвэр рүү шилжүүлж байгаа юм. Өөрөөр нэмэх ямар ч боломж байхгүй. Мөнгө хэвлэлтэй биш. Засгийн газар Бор тээгийн ордыг ирэх жилээс эдийн засгийн эргэлтэд оруулж, төсөвт тодотгол хийнэ.

Шууд дамжуулалт үзэх: