Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.30 15:14
908
Б.Түвшин: Надаас 300 мянган ам.доллар нэхэж сүрдүүлсэн нь үнэн

УИХ-ын гишүүн Б.Түвшинг нүүрсний хэрэг, 1XBET-тэй холбоотой гэж хуурамч нэвтрүүлэг хийж цацна хэмээн сүрдүүлж, 300 мянган ам.доллар нэхсэн гэх асуудлын талаар нь тодрууллаа.

Тэрээр, Миний нэг танил хүн таарсан. Та 1XBET-тэй холбогдоод байсан. Ер нь цаашдаа энийг чинь сэвнэ. Нэвтрүүлэг хийнэ. Цаашдаа нүүрстэй, банк бустай ч холбоно. Бүхэл бүтэн зохиомол нэвтрүүлэг хийнэ, та 300 сая доллар өг гэж хэлсэн нь үнэн. Би тийм юм байхгүй ээ гэж хэлчхээд нэг өдөр бодсоны дараа нийгмийн энэ үзэгдэлтэй тэмцэх ёстой. Яагаад ийм зүйлийг чимээгүй дуугай өнгөрөөнө гэж. Миний хувьд үгүй гэдгээ хэлээд явсан. Бусдадаа сургамж болгох үүднээс пост хийж цацсан. 

Өмнө нь ийм зүйл тохиолдож байгаагүй. Гэхдээ өмнө нь 1XBET-тэй холбоотой гээд зөндөө нэвтрүүлэг цацагдаж байсан. Энэ асуудалд албан ёсны тайлбар өгөх хэрэгтэй. 

Миний хөрөнгө орлогын мэдүүлэг дээр байдаг. Крипто бирж эрхэлдэг. Крипто арилжаа хийхэд л зориулагдсан. Би хувь эзэмшдэг. 

Шууд дамжуулалт: