Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Засгийн газар
2025.10.30 18:26
129
Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрлээ

Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний S&P (Эс энд Пи)агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+ эерэгбайсныг нэг шат ахиулж, 'BB-,тогтвортойболгон сайжруулснаа өнөөдөр зарлалаа.  

Ингэснээр тус агентлагийн үнэлгээгээр Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрлээ.

Монгол Улсын Засгийн газрын сүүлийн таван сарын хугацаандтөсвийн болон өрийн удирдлагын чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ нь S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулахад нөлөөлжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа авсан даруйдаа 2025 оны төсөвт тодотгол хийж, төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр танаж, төсвийн алдагдлыг бууруулсан. Мөн нүүрсний экспортыг эрчимжүүлж, валютын урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалсан байна. Үүний үр дүнд Монгол Улсын эдийн засаг тогтворжиж, гадаад валютын нөөц түүхэн дээд түвшинд хүрсэн юм.

S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг сайжруулахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн гэж үзсэнбайна. Үүнд:

• - Монгол Улсын төсвийн гүйцэтгэл нь 2022 оноос хойш уул уурхайн бүтээгдэхүүний экспортын өсөлтөд тулгуурлан мэдэгдэхүйц сайжирсан.
• - Эдийн засгийн тогтвортой өсөлт болон Засгийн газрын өрийн оновчтой удирдлага нь өрийн ДНБ-нд эзлэх харьцааг бууруулахад хувь нэмэр оруулсан.
• - Дунд хугацаанд Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсөж, төсвийн алдагдал ирэх 1–2 жилд харьцангуй бага түвшинд хадгалагдана гэж үзсэн.

Түүнчлэн сүүлийн үеийн дотоодын улс төрийн нөхцөл байдлаас үл хамааран бодлогын хэрэгжилт тогтвортой үргэлжилнэ гэж харж байгаагаа S&P агентлаг тайландаа онцолжээ.

Монгол Улсын Засгийн газар 2025 онд олон улсад зээлжих зэрэглэлийн гурван том агентлагаас эерэг үнэлгээ авч чадлаа. Тухайлбал, Fitch агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+, Тогтвортойтөлөвт хэвээр хадгалсан бол Moody’s агентлагүнэлгээгээ нэг шат ахиулж “B2, Тогтвортой”-гоос “B1, Тогтвортойболгон сайжруулсан юм.  

Тэгвэл S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хоёр жил дараалан ахиулж, өмнөх “B+, эерэгүнэлгээг “BB-, Тогтвортойболгон сайжрууллаа.

Олон улсын зээлжих зэрэглэлийнИх гурвалгэгддэг эдгээрагентлагаас эерэг үнэлгээ авсан нь Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа оновчтой байгааг харуулсан төдийгүй олонулсын хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газрын макро эдийн засгийн бодлогыг хэрхэн үнэлж буйг илэрхийллээ. Мөн цаашид төсвийн болон өрийн оновчтой энэ бодлогыг тогтвортойүргэлжлүүлж, улс төрийн тогтвортой байдлыг хадгалах нь зүйтэй болохыг ч олон улсын үнэлгээний агентлагууд давхар сануулжбайна.

Зээлжих зэрэглэл сайжирснаар Монгол Улсын гадаад санхүүжилтийн өртөг, зээлийн хүүгийн түвшин буурна. Мөн банк, санхүүгийн байгууллагууд болон хувийн хэвшлийн компаниудынзээлжих чадвар сайжрахад түлхэц үзүүлж, гадаадын хөрөнгөоруулагчдын Монгол Улсад итгэх итгэл нэмэгдэх зэрэг чухал ач холбогдолтой юм.