Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.10.30 20:56
87
My Voice шоуны ялагч, дуучин Э.Хосбаяр нөхөрлөлийн тухай шинэ уран бүтээлээ цацлаа

“My voice 2015” шоуны Гран-при шагналт, ялагч дуучин Э.Хосбаяр ээлжит шинэ уран бүтээлээ цацлаа. Уг дууны клипэнд 2000-аад онд СУИС-ийн жүжигчний ангийн оюутны ширээ, их тайзнаас найзалсан СТА, жүжигчин Т.Бархүү, СТА, жүжигчин Ш.Отгонхүү, СТА, жүжигчин С.Батзориг /Ишчүү/, СТА, жүжигчин, кино найруулагч Э.Лувсандаш нарын бодит нөхөрлөлөөс сэдэвлэн, эрчүүдийн нөхөрлөлийн үнэ цэн, амьдралын эргэлтэд бүх үеийг хамтдаа туулсан анд найзын чанарыг харуулахыг зорьсон байна.

Э.Хосбаяр олон янзын авьяастай ба энэ удаад дууныхаа аяыг өөрөө зохиожээ.

Харин дууны шүлгийг Зохиолчдын эвлэлийн шагналт, “Болор цом”-ын эзэн, Яруу найрагч Б.Болорцэрэн тэрлэсэн байна.