Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.10.31 08:33
1045
Үндэсний жигүүрээс МАН-ыг тараах уриалгыг олон нийтэд хүргэнэ

Өнөөдөр болох үйл явдал:

09:00 цагт: Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хорооноос “Үндсэн хуулийн хэрэглээний онол, арга зүй ба орчин үе” эрдэм шинжилгээний хурлыг Хуульчдын танхимд зохион байгуулна.   

09:30 цагт: "Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлыг Монгол Улсад хэрэгжүүлэхэд Иргэний Нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх" хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа НҮБ-ын байранд болно.

09:00 цагт: Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах XIX тэмцээн үргэлжилж байна.

10:00 цагт: ЮНЕСКО-гийн IAC Олон улсын уран бүтээлчдийн гишүүн Н.Сүхбүрэн “Нэгэн цул” үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн арт галерейд болно. 

11:30 цагт: УИХ-ын гишүүдийг Үндсэн хуулийн цэц, ТЕГ-аар шалгуулах, УИХ-ыг тараах эсэх асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулах санаачилгын тухай Ард нийтийн сонсгол зохион байгуулах хөдөлгөөн, Ард нийтийн санал асуулга зохион байгуулах хөдөлгөөн Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Үндэсний жигүүрээс МАН-ыг тараах уриалгыг олон нийтэд хүргэх талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.

13:00 цагт: “Монгол орон ба цайны замын түүх” эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг “Чингис хаан” үндэсний музейд болно.

14:00 цагт: Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Лодонгийн Түдэв-90” дурсамж уулзалт, хос номын нээлт МУБИС-ийн Төв номын санд болно.

Эх сурвалж: Монцамэ агентлаг