

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Төсвийн хүрээний мэдэгдлийг эхлээд хэлэлцэх ёстой. Тийм учраас төсвийн хүрээний мэдэгдэлд зарим өөрчлөлт орох шаардлага үүссэн. Энэ агуулгаар зөвшилцөж шийдвэрлэхээр өнөөдрийн чуулганы хуралдаан хойшилсон. Эдийн засгийн, төсвийн байнгын хороод энэ асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой.
Багш, эмч нарын хувьд нүүрсний үнэ унаж байгаа энэ үед цалин нэмэх нь хүнд байгаа. Гэхдээ нэмэх боломж, арга юу байгаа талаар гишүүд ч олон талаас нь ярьж байгаа. Үүнийг шийдэхийн тулд бидний орлогын гол эх үүсвэр юу вэ гэдгийг л харах ёстой. Нүүрсний үнэ унаж байгаа бол зэсийн үнэ өсөж байна.
Тэгэхээр Оюутолгойтой хугацаа нь дуусах гээд байгаа зээлийн асуудлаа ярих ёстой. Оюутолгой үнэхээр л хөрөнгө оруулагч юм бол Дубайн гэрээгээр олгосон хууль бус зээлүүдээ зогсоох ёстой. Монголын төр, УИХ хүчингүй гээд шийдчихсэн. Үүнийг зогсоовол өдөрт төлөөд байгаа 10 тэрбум төгрөгийн хүү зогсоно. Энэ хүү зогссоноор жилдээ 365 тэрбум гарах нь зогсоно. Багш, эмч нарын хүсээд байгаа цалин хөлсийг шийднэ. 2-3 жилийн зээлийн хүүгээр л энэ бүх асуудлыг шийдэх боломжтой.
Шууд дамжуулалт:
