Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.31 12:48
436
Б.Дэлгэрсайхан: Энэ жил зам тээврийн салбарт шинэ хөрөнгө оруулалт хийгдэхгүй

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Зам тээврийн яам дээр 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан байсан. Энэ дүн 958 тэрбум болтлоо буурсан байсныг ахиж буулгаж байна. 

Хуучин явж байсан замуудаа явуулаад шинэ зам тавихгүй. Энэ жил зам тээврийн салбарт шинэ хөрөнгө оруулалт хийгдэхгүй. 

Харин зам засварын ажлын мөнгөө Зам тээврийн яам өөрөө олж байгаа. Даацаараа явж байгаа машинаас 150 мянган төгрөгийн хураамж авч байгаа. Үүнээс замын санд мөнгө хуримтлуулж байгаа. Улсын төсөв хүнд байна. Эхний ээлжид нэн тэргүүний шаардлагатай зүйлээ шийдэх хэрэгтэй. Эдийн засаг гайгүй болоод ирэхээр зам барьж болно. Би үүнийг хүлээн зөвшөөрч байгаа.

Шууд дамжуулалт: