Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.31 13:01
977
О.Баасанхүү: Эвлэрүүлэн зуучилна гэж өвөө нарынхаа үгэнд орж бусармаг үйлдэл хийж байна

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү: Улс төрийн нам Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авахыг оролдох үйл ажиллагаа явуулах юм бол тухайн намын үйл ажиллагааг Улсын дээд шүүхээс нэн даруй зогсооно гэж байгаа. Ж.Бат-Эрдэнэ улс төрийн намын даргын сонгуулийг удирдах гэж явж байсан. Бүлгийг нь удирдаж байсан. Үндсэн хууль зөрчсөн хүний хамсаатан шиг орж ирж байгаа нь тухайн нам зохион байгуулалттайгаар эс үйлдлээрээ төрийн эсрэг, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн оролдлогоо албажуулж байна гэж харж байгаа. 

Энэ нам 68 УИХ-ын гишүүнтэй. Дэд даргаа томилохдоо 2 зүйлийг хийчих ёстой байсан юм. 

Х.Булгантуяа улс төрийн хариуцлага үүрээд, ҮХ зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрөөд албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөх ёстой байсан. Эсвэл ТББХ чөлөөлж болох байсан. 

Түүнээс эвлэрүүлэн зуучилна гэж өвөө нарынхаа үгэнд ороод ажлын хэсэг гэх нэрээр далимдуулж бусармаг үйлдэл хийж байна. Монгол төр 1990 оноос өмнөх үе руу оруулж байна уу гэх айдас төрүүлж байна. 

Шууд дамжуулалт: