

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Одоогийн байдлаар ямар ямар салбараас юу танаж байгааг хэлэх боломжгүй байна. Дөнгөж саналаа багцлаад боож дуусаагүй байна.
Асар хүнд байгаа асуудал нь цалин, тэтгэврийг нэмэх асуудлыг оруулаад өргөн барих ёстой байсан. Гэвч өргөн барьсны дараа цалинтай холбоотой асуудлууд гарч ирлээ. Төсөв дээр асар өндөр орон зай эзлэхээр байна. Тэгэхээр хаанаас яаж хөдөлгөж болох уу гээд сайд нараас нь саналыг нь аваад 1 дэх өдрөөс ажлын хэсгүүд дээр санал хураалт хийгдээд явна.
Энэ төсвөөр эмч, багш нарын хэлж байгаа хэмжээгээр нэмэх боломж байхгүй. Мөнгө хэвлэх үү эсвэл бүх юмаа зогсоох уу болоод байна.
Он гаргаад 20 хувь нэмье гэж өмнөх хэвлэлийн хурлаар хэлж байсан. Оны дундуур ахиад 10 хувиар нэмье. Эмнэлгийн байгууллагын ажилчдын цалинг 15 хувиар, тэтгэврийг 8.6 хувиар нэмнэ. Энэ дээрээ л ажиллаж байна.
Шууд дамжуулалт:
