Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2025.10.31 14:28
783
П.Наранбаяр: Багш нарын цалинг дор хаяж 30 хувиар нэмж болохоор байна

Боловсролын сайд П.Наранбаяраас багш нарын ажил хаялтын асуудлаар тодрууллаа.

Тэрээр "Төсөв хүндрэлтэй байгаа учраас бүхий л сайд нар ачааллаас үүрэлцэж байна. Багш нарын цалинг нэмж, асуудлыг ул суурьтай шийдэхээр хичээж ажиллаж байна. 

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд уриалахад хариуцлагатай байгаач ээ. З.Цогтгэрэл дарга аа удирдагч хүн шиг байгаач ээ. Нэг хэлсэн байр суурь дээрээ зогсож, бэхлэх хэрэгтэй.

Өчигдөр Ерөнхий сайдтай ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэлийг уулзуулж шийдэлд хүрсэн боловч өнөөдөр байдал ийм байна. Хэлэлцээ хүндрэлтэй яваад байна.

Ирэх даваа гараг гэхэд хичээл, сургуулийг оруулах хэрэгтэй. Хүүхдүүдийг ингэж хохироож болохгүй. Бид аль болохоор хамгийн сайн хувилбараар шийдэхээр ажиллаж байгаа.

Цалинг дор хаяж 30 хувиар нэмж болохоор байна. Өшөө илүү яаж нэмж болох вэ гээд бүх гаргалгааг хайж байна.

Багш нарын цалин хангалтгүй байгаа нь үнэн. Нэмэгдэл цалинг нэрлэсэн дүнгээр тогтоох талаар ярилцаж байгаа" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: