Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2025.10.31 16:00
883
П.Сайнзориг: Х.Булгантуяа дарга байнгын хорооноос орж ирсэн саналыг л хураалгасан

УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг эгүүлэн татах эсэх асуудлаар байр суурыг нь тодрууллаа. 

Тэрээр "Х.Булгантуяа дарга байнгын хорооноос орж ирсэн саналыг л хураалгаж, хамтын удирдлагын хуралдааныг хуралдуулж дэгийг сахиулсан. Хувь хүнээрээ санаатай ч юм уу, эсвэл өөр журмаар явсан зүйл байгаагүй.

Байнгын хорооны санал дүгнэлтийн дагуу санал хураалгах дэгийн хуультай. Дэгийн хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэх нэг ч шийдвэр байхгүй. Дэгийн хууль яг хэвээрээ байгаа. 2019 оны өөрчлөлтөөр ч өнөөдөр маргаан үүсгээд байгаа Г.Занданшатар Их Хурлын дарга байхдаа энийг яг хэвээр нь баталсан. Энэ дэгийн хуулиар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тухайн үед Ерөнхий сайдаас өөрийн хүсэлтээр огцрох өргөдөл өгөхөд энэ дэгээр явж, байнгын хорооны саналаар л хураасан. 2019 оны өөрчлөлтийг 2021 онд туршаад, энэ дэгээр явна гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрчихсөн. Ямар үед нь ингэж гаргаж ирж, хүнд нөхцөл байдал руу оруулж байгааг би ерөөсөө ойлгохгүй байна. 

УИХ-ын дотоод үйл ажиллагаа дэгийн хуулиар явж байгаа. Цэцийн шийдвэр гарсан учраас одоо олон юм яриад байгаа юм биш. Х.Булгантуяа ч өөрөө дэд даргаа өгч байна. Гэхдээ Х.Булгантуяа даргын хувьд зөвхөн байнгын хорооноос орж ирсэн саналыг л хураалгасан. Хамтын удирдлагын хамтын шийдвэр гаргадаг хуралдааныг л хуралдуулж, дэгийг нь сахиулсан. Энэ хүн өөр юу ч хийгээгүй" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: