Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.11.03 08:56
216
“Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025”-ын талаар танилцуулна

Өнөөдөр болох үйл явдал:

09:00 цагт: Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач багш, МУБИС-ийн ДУТС-ийн Дүрслэх Урлагийн Тэнхимийн эрхлэгч Г.Одонгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан "Эрдэм шинжилгээний хурал-2025" Уран зургийн галерейд болно.  

10:00 цагт: УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөлийн хурал болно. 

11:00 цагт: “Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025”-ын талаар танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хороонд болно.

11:00 цагт: Иргэдийн хөдөлгөөнөөс: "МАН, ИЗНН-ын нүүрсчдээс үндсэн хуулиа аваръя" сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 

11:00 цагт: “Хиймэл оюун ухаанаар дамжсан жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг-Эмэгтэй сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалъя!" хэлэлцүүлэг Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн төвд болно.

14:00 цагт: "Монгол Улсад цэвэр технологи, инновацийн бизнесийг дэмжих замаар ногоон ажлын байр бий болгох" төслийн нээлт Новотел зочид буудалд болно. 

14:00 цагт: Монголын волейболын үндэсний дээд лиг эхэлнэ.

Эх сурвалж: Монцамэ