

ГБХНХ-ын сайд Т.Аубакираас гурван талт хэлэлцээрийн талаар тодрууллаа. тэрээр "Хамтын хэлэлцээр урьдчилан хэлэлцээрт хүрсан ч ГБХНХЯ бүртгэж байж хэлэлцээр хүчин төгөлдөр болсон гэж үздэг. Яг одоо МАН-н бүлэг энэ асуудлаар хуралдаж байна. Манай яам дангаараа цалин хөлс нэмэх шийдвэр гаргахгүй. Ямар зардал хасч цалин нэмэх вэ гэдгийг авч хэлэлцэж байна. Улсын төсөв 11.15-нд батлагдана. Энэ хүртэл хэлэлцээр үргэлжилнэ гэсэн үг. Багш нар 2026 онд цалинг 2.8 сая төгрөгт хүргэх буюу 76 хувиар нэмэх санал орж ирсэн байна. Үүнийг нэмэх боломж байна уу гэдгийг л хэлэлцэж байна.
2026 оны төсөвт 76 хувиар цалин нэмвэл 1.2 их наяд төгрөгийн үр нөлөө төсөвт үзүүлэхээр байна.
Мөн хэлэлцээрт 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэнэ гэсэн үг үсэг оруулсан байна. Хэлэлцээр энэ чигтээ батлагдвал ЗГ ийм үүрэг хүлээнэ гэсэн үг. Иймээс цалинг ул суурьтай авч үзэх хэрэгтэй. Цалин нэмснээр хүрэх үр дүн нь юу юм гэдгийг ч авч үзэх хэрэгтэй. Бүх гишүүд саналаа хэлж, тал талаас боломжуудаа асууж хэлэлцэж байна. Сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалтаа танаад цалин нэмвэл 2027 онд төсөвт өртөг нь өссөн хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал бий" гэлээ.
