

Багш нарын цалин хөлс, нэмэгдэлтэй холбоотой УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас тодруулж байна. Тэрээр "2027 онд 3.5 сая болгох шийдэлд хүрсэн гэж ойлголоо. Үүнийг МАН-ын бүлэг ярилцаад дэмжиж өгье гэдэг дээр саналаа би хэллээ. Ирэх жил боловсролын жил гэж зарласан юм бол үүнийг УИХ улс төрийн шийдэл гаргах хэрэгтэй. Бүлэг өнөөдөр шийдвэл ХГНХЯ бүртгэх байр суурьтай байх шиг байна. ЗГ-ын тэргүүн ярилцаад шийдсэнээс бүлэг шийдэх нааштай байна. Араас нь зарим салбар барьцах гэхчилэн олон асуудал байна. Жил болгон нэг салбараа өөд нь татахгүй бол бүгдийг нь багаар нэмж явж ирлээ. Ирэх оны 1.1-нээс 50 хувь нэмэхээр яригдсан. Урсгал зардал 10-аас доошгүй хувь, шинэ хөрөнгө оруулалт хасна. Мөн зарим тоног төхөөрөмж, төсөв захирагчдын зардал, зураг төсөл нь магадлангаар ороогүй байгаа төслүүдийг зогсооно. Бүх салбарын цалин нэмвэл инфляцид нөлөөлнө. Нэг салбарын 70 мянган хүний цалин өсөхөд инфляцид үзүүлэх нөлөө өндөр биш гэж харж байна.
Одоо ч гэсэн салбарын гишүүд янз бүрээр ярьж байна. Энэ бол багш нарын цалинг 76 орчим хувь гэж байгаа ч нөгөө талд нь олон салбарын эрх ашиг үлдэнэ. Бусад салбарууд битгий барьцаасай" гэлээ.
