

УИХ дахь МАН бүлэг хуралдлаа. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Ж.Батжаргал " Багш нарын цалинг 2025 оны арваннэгдүгээр сарын 1 гэхэд багш нарын үндсэн цалинг 2.8 сая, эмч, ажилтны цалинг нэгдүгээр сарын 1-ээс 15 хувиар, ахмад настны тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр эх үүсвэрийн тооцоо судалгааг хийж, ирэх оны төсөв орууллаа. Дагасан хууль тогтоомжийн хүрээнд НӨАТ-ийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийг үйлчлэх хугацааг 10.1-нээс үйлчлэх нь зохистой юм байна гэж шийдлээ. Баялгийн сангийн өгөөжийг нэмэх, үүгээр дамжуулж ирээдүй болон одоогийн иргэдэд өгөх баялгийн хуваарилалтыг нэмэх хүрээнд ашиглагдаагүй байгаа орд газарт ОУ-н аудит оруулж, үр өгөөжтэй явуулах нь зүйтэй гэдгийг дэмжлээ. Багш нарын цалин нэмэхэд 1.1 их наяд төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй. Төсөв батлагдсантай холбогдуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоол гарах юм. Улсын хэмжээнд хөдөлмөрийн үнэлэмжийн асуудлаа нэг мөр судалж, шийдэх хэрэгтэй. Их хурал цалин хөлсний шатлал хэмжээг тогтоодог газар биш. Нийгмийн салбаруудын хэлцлийн тоог судалж, эх үүсвэр талыг ийм хэмжээгээр нэмэх боломжтой гэж шийдлээ. Азийн хөгжилтэй улс орнуудтай хаяа зэрэгцэн амьдарч буй энэ цаг үед улс орны бүтээн байгуулалтад хүч хөдөлмөрөө зориулъя гэвэл бид хөдөлмөрийн үнэлэмжээ зөв шийдэхгүйгээр дотооддоо ажиллах хүчээ тогтоон барьж чадахгүй.
-Хичээл хэзээнээс орж эхлэх вэ?
-Боловсролын сайд боловсролын салбарын ҮЭ-тэй нэмэлт хэлцэл хийж, бүртгэх асуудал ЗГ-ын эрхийн асуудал. Нэмэлт хэлцэл дотор 2026 оны төсөвт ирэх нэмэлт эх үүсвэрийн шаардлагыг шийдвэх бололцоо байна гэж бид шийдээ гаргалаа. Нэмэлт хэлцэл дотор шаардлагатай төсвийг их хурал зохицуулалт хийж өглөө. Яг хэзээ ажил хаялт зогсохыг би хэлж мэдэхгүй.
