

Төв аймгийн засаг дарга Л.Төмөрчөдөрөөс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. Тэрээр "Төв аймгийн баруун хойд талын сумд зуншлага сайнгүй байлаа. Иймээс бид өвөлдөө бэлдэж өвс, тэжээлээ бэлдэх нь илүү чухал байна. Бид зүүн гурван аймагт 50 гаруй бригад гарган, өвс тэжээл хадах ажиллагаа бэлтгэл ажлаа хангалаа. Сум аймгийн зүгээс болон хадланчдыг сайн гаргалаа. Мөн Сэлэнгэ аймгийн хивэг, гурилын үйлдвэрүүдэд хандсанаар шууд вагоноор өвс тэжээл, хивэгийг үйлдвэрийн үнээр бэлтгэх арга хэмжээ авлаа. Зуунмод хот жилийн жилд халаалт дулааны асуудалтай байсан. Энэ жил хоёр тэрбум гаруй төгрөгөөр Зуунмод хотын шугам сүлжээг шинэчлэх, орон сууцны шугам сүлжээ солих шинэчлэх ажил хийж дуусч байна" гэлээ.
