m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.11.03 14:52
356
О.Цогтгэрэл: Эх үүсвэргүй нэмсэн цалингийн цаана татвар, үнийн өсөлт нэмэгдэж байдаг

УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Бүлгийн дарга О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбар бараг нурсан гэхэд болно. Иргэд ЭМД төлдөг ч үйлчилгээ авч чаддаггүй. Монгол Улс оруулж буй хөрөнгө оруулалтаараа багагүй мөнгө зарцуулдаг ч үр өгөөжгүй байна. Эмнэлгээс гадуур нас барж байгаа иргэдийн тоо асар өндөр байна.Өнөөдөр ЭМ-ийн салбарт ажиллаж буй дундаж цалин 2.5 сая төгрөг байна. МУ-ын дундаж цалин 2.7 сая төгрөг байхад энэ дунджаас эмч, багш нарын цалин бага байна. Салбарын сайд нь салбарынхаа цалинг мэдэхгүй байна. 

Нийт иргэдийн дундаж цалин 2.7 сая төгрөг байгаа бол УИХ-ын гишүүд ард иргэдийн төлөөлөл юм бол энэ дундаж цалинг гишүүд авдаг болвол ямар вэ? Салбарынхаа дундаж цалингаар салбарын сайд нь цалинждаг байя. Хамгийн өндөр нь уул уурхайн салбар таван сая төгрөг юм байна. ХАА-н салбар 2.1 сая төгрөг юм байна. Тэгж байж салбарын сайд нар бүтээмж нэмэх, цалин өсгөх арга хэмжээ авах байх. 

Монгол Улсад гарч байаа авлига хулгай төрийн өмчтэй холбогддог. Дахин нэг алхвал улс төрийн нам руу орох нь тодорхой. Гэвч улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд эрх баригч нам нэг дансаар биш олон дансаар авах өөрчлөлт оруулж ирсэн. Энэ нь орлого ихтэй тул олон дансаар авах нэмэлт өөрчлөлт нь зүйд нийцэхгүй гэж үзэж байна. Бид өөр аргаар орлого олдог баймаар байна гэнэт харсан их орлоготой болж гэх агуулга бүхий заалтыг оруулжээ. 

Улс төрд албан тушаалын төлөө эрх баригчид зодолдох зуур эрүүл саруул ухаанаар бид ажиллаж, сонгуулийн хуулийг иргэдэд илүү ойртуулахад, орон нутагт эрх мэдэл шилжих заалтуудад ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй. 

-Багш нарын цалин хөлсний асуудалд АН ямар байр суурьтай байна вэ?

-Эх үүсвэргүй цалин, хөлсний нэмэгдлийн цаана татвар өсч, инцляци үүсч байдаг. Одоо эмч нар үүний цаана магадгүй эрчим хүчний салбар гээд ар араасаа үүснэ. Улс орныг бодлогогүйгээр халаасандаа наймаалцаж удирдаж ирсний үр дүн гарч байна.