

Гурван талт хэлэлцээр тохиролцоонд хүрсэн талаар Боловсролын салбарын ҮЭ-ээс мэдээлэл хийж байна. З.Цогтгэрэл "Улс орон даяар 720 байгууллагын багш ажилтант 13 хоног ажил хаялаа. Энэ удаагийн хэлцэлд 2026 онд 2,8 сая төгрөгт цалин хүргэхээр боллоо. Энэ бол хэлэлцээрийн хүрээнд хийгдсэн том амжилт гэж үзэж байна. Зөвхөн багшийн цалин биш монголын ирээдүй, хойч үеийн төлөө хийж байгаа үйл явдал. Бидний хэлэлцээрийг ГБХНХЯ бүртгэж авснаар ЗГ үүрэг хүлээлээ. БШУЯ болон ҮЭ нэмэлт хэлэлцээр хийж, албан ёсоор бүртгүүллээ.
