Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.11.04 08:52
139
“Хүний эрх ба хүндээ ээлтэй хот” сэтгүүл зүйн уралдаан болно

Өнөөдөр болох үйл явдал:

09:00 цагт: Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний эрсдэлийн үнэлгээний тайлангийн хэлэлцүүлэг Галлериа Улаанбаатар, Өргөө танхимд болно. 

09:30 цагт: “Далайд гарцгүй хөгжиж буй улс орнуудын 2024-2034 оны Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөгөөн” НҮБ-ын байранд болно. 

10:00 цагт: “Хүний эрх ба хүндээ ээлтэй хот” сэтгүүл зүйн сайн бүтээлийн уралдаан-2025 ХЭҮК хурлын танхимд болно.  

11:00 цагт:  Хохирсон иргэд “Христийн шашны байгууллагын анхаарал татах үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэл хүргэх нь” сэдвээр хэвлэлийн хурал Үндэсний мэдээллийн төвд хийнэ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг