

Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж 13 өдөр ажил хаялт зарласан. Харин өчигдөр /2025.11.04/ Үйлдвэрчний эвлэл, Боловсролын яамтай хэлцэлд хүрч, гарын үсэг зурснаар ажил хаялтаа албан ёсоор зогсоож байгаагаа мэдэгдсэн. Цалингаа 3.5 сая болгох шаардлагыг хүргүүлсэн багш нар сэтгэл дундуур үлдсэн.
Төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 1.1 их наядаар танаж байж багш, эмч нарын цалинг нэмж байгаа гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг хэлсэн.
Ямартай ч багш нарынхаа галыг намжаалаа. Харин одоо эмч нараа яах вэ? МАН-ын Бүлгээс эмч нарын цалинг нэгдүгээр сарын 1-ээс эхлэн 15 хувиар нэмэх боломжтой гэсэн тооцоолол гаргажээ.
Гэтэл эмч нар цалингаа 3.5 сая болгож нэмэгдүүлэхийг шаардаж ажил хаялт зарлахаа мэдэгдээд буй.
Асуудлыг ул сууриар нь шийдэхгүй урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр л байх уу? Хэрвээ эмч нар ажил хаявал хүнд цохилт болно. Одоо аль салбараас, хаанаас хасаж байж эмч нарынхаа цалинг нэмэх вэ?
