Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.11.04 11:39
5661
Хохирогч: Миний ээж биднийг хүүхдээ биш зүгээр л САТАН гэж хардаг болсон

“Шинэ тэнгэр газар” шашинд хохирсон иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

Хохирогчид "Сүмийн байгууллага гаднаа хаягтай, тодорхой мэдээлэлтэй байдаг ч "Шинэ тэнгэр газар" гэдэг газар ямар ч хаяггүй, хүмүүс нь цуглах юм бол дотроос нь хаалга аа түгчихдэг. Ямар нэгэн асуудал гарвал шууд зугтаж болно. Сүмдээ элсүүлэхдээ итгэгчийн дэлгэрэнгүй мэдээллийг авдаг. Үүнд орлогын эх үүсвэр, зээлийн мэдээлэл, ар гэрийн мэдээлэл гэх мэт хувийн мэдээлэл байдаг. Ар гэрийнхнийг нь үргэлж нэгдэхийг ятгаж итгэх, эс итгэх эрхэд халддаг. Өдөр бүр 06:00-00:00 цаг хүртэл хаагуур юу хийж яваа нь мэдэгдэхгүй алга болдог. 

Өргөл барьц гэж сар болгон авдаг. Дунджаар 12 мянган иргэн байдаг.

Манай ээж гэхэд л сард 70 мянган төгрөгийн өргөл өгдөг гэж байсан. Хохирогч эмэгтэйн нөхөр сард 130 мянган төгрөг өгдөг гэсэн. Сүмдээ хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадваргүй, 16-аас доош насны хүүхдүүдийг элсүүлдэггүй. 

Хохирогчдын групп бий. Энэ групп-д байгаа хүмүүс дандаа нэрээ нууцалж бичдэг. Учир нь бүгд айдастай байгаа. Ар гэр, хамаатан садан, зээлийн мэдээлэл гээд бүгд бий. Яагаад хувийн мэдээллээ өгсөн юм бэ гэхээр угийн мод гэдэг шиг агийн мод болгож хамгаалалтдаа авдаг гэсэн гэж тайлбарладаг.

Өнөөдөр хамт хэвлэлийн бага хурал зарласан эгчийн ээж нь 70 настай. Нэг итгэгчээ татаж оруулаагүйгээс болж ээжийнх нь зүрх муудаж эмнэлэгт хэвтсэн гэсэн. Тиймээс ирж чадаагүй. 

"Та нар бурхнаа хуурах юм бол бурхан таныг хуурна" гэж номлодог. Сүмд итгэдэггүй хүн бүрийг сатан гэж ойлгуулдаг. Та яагаад өргөлөө өгөхгүй байна гэж үргэлж дарамталдаг. Итгэгчид 900 насална. Хүүхдүүдээ хамгаалалтад авахгүй бол сатан болно. Та нар заавал нэгдэх ёстой гэдэг. Өнөөдөр ээжийнх нь ажил бүтсэн бурхан надад тусаллаа. Өнөөдөр бурхан надад тусалсангүй, чиний дотор долоон сатан байна гэх мэтээр ярьдаг. Миний ээж биднийг хүүхдээ биш зүгээр л сатан гэж хардаг болсон. Залуучуудыг Америк явах шаардлагагүй. Манайд сурах юм бол бараг л Харвардын дипломтой болсон гэсэн үг гэж ятгаж оруулсан байдаг. "Шинэ тэнгэр газар" гэдэг газарт маш олон хохирогч бий" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: