

Өнөөдөр ТББХ, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар "УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болоход олгодог тэтгэмжийг хүчингүй болгох" эсэх асуудлыг хэлэлцэж буй. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
Тэрээр "Нийгэмд буруу ойлгуулж, популизм явуулж байна. УИХ-ын гишүүн дөрвөн жилийн хугацаанд төрийн нууцтай харьцдаг. Тийм учраас төрийн нууцтай харьцаж байгаа хүмүүсийг гадны компаниуд онилж л байгаа шүү дээ. Төрийн нууцыг хамгаалахын тулд энэ тэтгэмж байдаг. Ямар ч албан хаагч ажлаас халагдах үед тэтгэмж авдаг шүү дээ. Төрийг авч яваа хүмүүс арчаагүй байгаа учраас төр ганхаж эхэлж байна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
