Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.11.04 12:11
203
Ө.Шижир: Хүн төвгүй төсөв боллоо

УИХ-ын гишүүн Ө.Шижирээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр "Засгийн газар улсын төсвөө батлахдаа хоёр л зүйлийг онцолсон. Үүнд хүн төвтэй төсөв, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх байсан. Харин одоо хүн төвгүй төсөв боллоо. НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлэх ч худлаа боллоо.

МАН 2016 оноос хойш тасралтгүй эрх барьж байгаа. 2016 онд нийт 21 аймгийн урсгал зардал нийлээд 585 тэрбум төгрөг байсан бол одоо 2 их наяд төгрөг болсон. Улсаас санхүүждэг 480 орчим байгууллага байгаа. Эдгээрийн урсгал зардал 1 их наяд байсан бол одоо 5 их наяд болж нэмэгдсэн.

Бид мөнгөгүй биш мөнгөтэй улс. Гагцхүү энэ төсвийг буруу зарцуулж байна. 

Төрийн шийдвэр ямар нэгэн алагчлалгүй, тодорхой байх ёстой. Одоо бусад салбарын алба хаагчид ажил хаявал яах вэ? Нэг нэгээр нь шийдэх биш нийтээр нь асуудлыг шийдэх ёстой. АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ-ын гишүүдийн цалинг улсын дундажтай ижил болгоё гэсэн санал гаргаж байсан. Би санал нийлж байгаа" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: