

Иргэн Ц.Батболдын санаачилгаар "УИХ-ын гишүүний бүрэн эрх дууссан тохиолдолд авдаг тэтгэмжийг цуцлах” асуудлыг ТББХ, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн. Хуралдаанаар 71.9 хувийн саналаар ажлын хэсэг гаргаж, хууль санаачлах шийдвэрт хүрлээ.
Үүний талаар иргэн Ц.Батболд “Миний цахим парламентад нийтийн өргөдөл гаргасны дагуу УИХ-ын гишүүний тэтгэмжийн асуудлыг цуцлах асуудлыг ТББХ, Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэнээр ахлуулсан 9 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж хууль санаачлахаар боллоо. УИХ-ын гишүүдийн байр суурь хоёр талтай байна. Залуу гишүүд дэмжиж байсан бол үе улирч сонгогдсон гишүүд энэ асуудлыг судалж үзэх ёстой. Тэтгэмж гэдэг зүйл байх ёстой гэдэг байр суурьтай байна.
Дэгийн тухай хуулиар УИХ-ын дарга Байнгын хороонд хуваарилах ёстой. Байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж эхлээд, 3 сарын хугацаанд хэлэлцэх ёстой. Тэгэхээр намрын чуулганд амжихааргүй болж байна. Хаврын чуулганд орох болов уу.
УИХ-ын гишүүд давуу байдлаа ашиглан өөрсдөдөө ашигтайгаар тэтгэмж авч байна. Тийм учраас өргөдөл гаргасан. 100 мянган хүн дэмжсэнд талархаж байна” гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
