

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Үндсэн хуулийг дээдлэн ажиллах зарчмын байр сууриа илэрхийллээ.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "АН-ын бүлгийн зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах байр суурийг илэрхийлж байна. Маргаашийн чуулганаар УИХ-ын Дэд дарга Х.Булгантуяагийн асуудал ямар томьёоллоор орж ирэхийг мэдэхгүй байна. Орж ирэхээр нь Бүлэг дахин хуралдаж байр сууриа илэрхийлнэ. Тогтоолын төслийн томьёолол, хэлэлцэх хэлбэрээс хамааран хуулийн үг хэллэгээр хандана
Өнөөдөр бол ҮХЦ-ийн аравдугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт, тогтоолыг даган биелүүлэх, хүлээн зөвшөөрөх зарчмын байр суурийг илэрхийлсэн" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
