Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
15 мин өмнө
338
Б.Баярбаатар: Үндсэн хуулийн цэц УИХ-ын бүрэн эрхэд халдсан

Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрээр "УИХ-ын 95 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн үү гэдэг асуудлыг УИХ-аар хэлэлцэх гэхээр ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар УИХ хэлэлцэхгүй шүү гэсэн байр суурийг оруулсан байгаа юм.

ҮХЦ-ийн хэрэг маргаан шийдвэрлэх хууль, УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуулиар УИХ энэ асуудлыг хэлэлцэхээс өөр арга байдаггүй. Энэ асуудлаар Бүлэг ямар байр суурь илэрхийлэх вэ гэдгийг харж байна. Маргааш ТББХ, Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх асуудалдаа оруулаад явах юм байна гэж ойлгосон. 

Тухайн өдрийн чуулганаар ТББХ-ны шийдвэрийг үндэслэн гаргасан саналын томьёоллоор санал хураасан. Хэн нэгэн албан тушаалтан саналын томьёоллыг ингэж хураалгая гэж оруулж ирсэн зүйл биш. УИХ-ын чуулганы ирц, саналын томьёолол гээд УИХ-ын дотоод үйл ажиллагаанд ҮХЦ хяналт тавьж, хэрэгжүүлэх нь зөв үү гэдгийг харах хэрэгтэй. 

Үндсэн хуулийн цэц УИХ-ын бүрэн эрхэд халдсан. Би ҮХЦ-ийн шийдвэрийг буруу, зөв гэж ярихгүй. Гэхдээ процессын хувьд хэд хэдэн хууль зөрчсөн шүү дээ" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: