Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
1 цагийн дараа
279
Э.Ганхүү: Зөвлөх үйлчилгээний гэрээнүүдийг нууцаар гарга гэх шийдвэр албан ёсоор ирээгүй байгаа

Эрдэс Оюутолгой компанийн захирал Э.Ганхүүгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Эрдэс монгол компанийн гаргасан шийдвэрийн дагуу төрийн худалдан авах ажиллагаанд нээлттэй тендер зарласан. Нийт 8 тэрбум төгрөгт оффисын барилгын асуудал шийдвэрлэх байсан. Үүний дагуу тендер зарлаад 7.5 тэрбум төгрөгөөр оффисын барилга худалдаж авсан.  Ажил албан тушаалаа авснаас хойш халаа сэлгээ хийгээгүй. Харин нээлттэй сонгон шалгаруулалт хийж санхүүгийн хоёр ажилтан авсан. Албан ёсны ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж, авсан байгаа. 

Анх компани үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл ажилчид хэвийн ажлаа хийгээд явж байгаа.

Нууцын гэрээтэй холбоотой асуудалд хууль хяналтын байгууллагаас шалгалт хийж байгаа. ЗГ-ын хуралдаанаар зөвлөх үйлчилгээний гэрээнүүдийг бүгдийг нь нууцаас гаргах чиглэл өгсөн.

Өгсөн чиглэлийн дагуу 10-р сарын 03-ны өдөр тагнуулын ерөнхий газар ажлын хэсэг байгуулж нууцаас гаргах шийдвэр гаргуулах хүсэлтээ хүргүүлсэн.

Өнөөдрийн байдлаар Эрдэс Оюутолгой компанид нууцаас гарга гэх шийдвэр албан ёсоор ирээгүй байгаа. 

Шууд дамжуулалт: