

Оюутолгой хяналт шалгалтын түр хороо өнөөдөр хуралдлаа. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн С.Зулпхараас тодрууллаа. Тэрээр "Өнгөрсөн долоо хоногт "Оюутолгой" компанитай ЗГ хэлэлцээрийн ширээнд суусан. Хэлэлцээрийн үр дүнгийн талаар мэдээлэл сонслоо. Тодорхой үр дүнгүүд гарч байна. Долоон жилд нэг удаа хэлэлцээрийн асуудал, зээлийн хүү ярих асуудал энэ онд дуусах байлаа. Хэлэлцээр эхэлсэн юм чинь хугацаа дуусахгүй гэх тохиролцоонд хүрсэн байна.
Манай талаас хувилбартайгаар зээлийн хүүг бууруулах санал, шаардлага тавьсан. Үүнийг нөгөө тал хүлээж авсан. Энэ нь Монгол Улсын үр өгөөжийг бууруулж байгаа томоохон бэрхшээлийн нэг шүү дээ. Үүнийг нааштайгаар шийдэхдээ нарийвчлан ярилцахаар тохиролцоонд хүрчээ. Менежментийн зардлыг бид олон улсын нийтлэг жишигт ойртуулах чиглэлд ойртуулах чиглэл өгч байсан. ЗГ-ын тал хатуу байр суурьтайгаар саналаа тавьсныг нарийвчлан авч үзнэ гэжээ. Засаглалын асуудал байна. "Оюутолгой" компанид ТУЗ-ийн бэрхшээл бий. Манай тал гурван төлөөлөл байгаа нь бидний хүсэл шийдвэр болж гардаггүй. Ялангуяа санхүүгийн тодорхой асуудал айлын талд ашигтай байдлаар гардгийг эргэж хэлцэл хийнэ гэжээ. "Онтре"-гийн асуудал бол стратегийн орд гэдэг нь ойлгомжтой. Энэ хэлэлцээр шинээр хийгдэх ёстой. Түр хорооны ажилласан хугацаан дахь авсан арга хэмжээ, хэлэлцсэн асуудал зохих түвшинд үр дүнтэй ажиллажээ" гэлээ.
