
 
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байгаагийн нэг "Өргөө" зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах шүүхийн шийдвэр 10 гаруй жилийн өмнө гарсан ч өнөөдрийг хүртэл өмчилж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж тус шаардлагыг биелүүлээгүй байна. Иймээс өнөөдөр НЗДТГ-аас шаардлага хүргүүллээ. НЗД-ын орлогч Т.Даваадалай "Өргөө зочид буудал нийслэлийн өмчит зочид буудал 2007 онд НИТХ-ын 188-р тогтоолоор 25 хувийг улаанбаатар, 75 хувийн "Дун өргөө"  компани эзэмшихээр болсон. Гэвч 2007 онд гарсан тогтоолуудад дараа нь эрүүгийн хэрэг үүсч, төрийн өмчийг зохих үнэлгээгүй авсан гэх шалтгаанаар эцэслэгдсэн. 2012 онд эцэслэгдсэн ч маргалдсаар 2023 оны 10.2-нд захиргааны хэргийн дээд шатны шүүхийн шийдвэр гарсан. Нийслэл өөрийн өмчөө ав гэх захиргааны шатны дээд шүүхийн шийд гарсан. Энэ дагуу  нийслэл өмчөө л авъя гэж байгаа. 2007 онд "Өргөө" зочид буудал, Зайсанд байх Дүнжингарав амралтын газрыг газар, амчтэй нь нийлүүлж 25 хувьдаа 468 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Харин 75 хувь эзэмшигч 1.4 тэрбум төгрөгийн үнийн дүнг гаргана гэх хэлцлийн дүнд "Дун өргөө" гэх хамтарсан компани байгуулсан. Энэ нь "Хар дун" ХХК компанийн эзэмшилд байдаг.
 
Энэ компанийн эцсийн эзэмшигч нь 2025 оны 8 сарын байдлаар  ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байна. 
 
"Дун өргөө" ХХК-д 2025.8.9-нд захирамжаа хүргүүлэхэд өнөөдрийг хүртэл аргацаах байдлаар хойшлуулж, хэлэлцээрт ордоггүй байсан. Шийдвэр гүйцэтгүүлээд өмчөө авах шаардлага тавьж байна. Дөрвөн давхар том объектыг 2007 оноос хойш хууль бусаар ашигласан. Нийслэл үүнийг өмчдөө аваад олон нийтэд нээлттэй дуудлага худалдаанд оруулна. Тэр эх үүсвэрээр ирэх онд нийслэлд дутагдаж байгаа сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалтад зарцуулна. 2012 онд Эрүүгийн шийдвэр, 2023 онд захиргааны хэргийн давж заалдах шатны шийд гарсан. Үүнтэй холбоотой хэлэлцээр хийж, шүүхийн шийдвэрийн дагуу өмчөө авах албан бичгийг улирал тутам явуулж ирлээ" гэлээ.