m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ
4 цагийн дараа
207
ҮХЦ гишүүдийн бүрэн эрхэд халдаад байвал иргэд санал өгөх хэрэг байна уу?

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа өнгөрсөн сарын 17-нд  Засгийн газрыг орцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, 71 гишүүн зөвшөөрснөөр 64 хувийн саналаар Засгийн газрыг огцруулсан билээ. ЗГ-ыг огцруулах 95-р тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хэмээн Засгийн газраас ҮХЦ-д хандсанаар их суудлын хуралдаан өнгөрсөн сарын 22-нд болсон. Улмаар УИХ-ын 95-р тогтоол нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 48.1, 70.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзжээ. 

Ийнхүү Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэнээс УИХ-ын дэд даргаас чөлөөлөхөөр баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн ч завсарлага авсан. Тэгвэл  өнөөдөр 14 цагаас ээлжит бус чуулганы хуралдаанаар дэд даргын албан тушаалаас нь буулгах эсэхийг дахин хэлэлцэх юм. 

Гэвч сүүлийн үед Х.Булгантуяаг дэд даргаас нь чөлөөлөх нь улс төрийн хариуцлага болохоос биш хувь гишүүнд нь өгөх сахилга хариуцлага биш. Иймээс УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах ёстой гэх санаачилга ч явж байна. Тэгвэл Үндсэн хуулийн 66-р зүйлийн 2.4-т Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг хэлэлцэж УИХ-д оруулна гэж заажээ.

Тэгвэл ҮХЦ-ийн их суудлын маргаанаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал авч хэлэлцээгүй. Зөвхөн УИХ-ын 95-р тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гарсан билээ. 

Ийнхүү Үндсэн хуулийг, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр дүгнэлтийг хэн нэгэн өөрт ашигтай байдлаар тайлбарлаж, амьдралд хэрэглээд байвал хууль шүүх гэж байгаад яах билээ. Нөгөөтэйгүүр 2024 оны  сонгуулийн наймдугаар тойрогт таван мандатын төлөө 20 нам, эвслийн 83 нэр дэвшигч өрсөлдөж Х.Булгантуяа гуравдугаарт жагсан сонгогдсон. Үндсэн хуулийн цэц  Х.Булгантуяаг хууль зөрчсөн хэмээн үзэж, түүнээс үндэслэн  гишүүнийг эгүүлэн татвал Х.Булгантуяад саналаа өгсөн иргэдийн санал юу болох билээ. 

 Хэрвээ энэ жишиг цаашид амь бөхтэй үлдсэн Монгол Улс хяналтгүй болж, парламент дархлаагүй болох аюултай.