Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
173
Ч.Нарантуяа: Ажил хаялт зарлахаа мэдэгдсэн албан бичгээ өнөөдөр хүргүүлсэн

Эмнэлгийн байгууллагын эмч, ажилчид цалингаа нэмүүлэхийг шаардан ажил хаялт зарлахаар болсон. Тус асуудлын талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяагаас тодрууллаа. 

Тэрээр, Өчигдөр Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний холбоо гүйцэтгэх зөвлөлийн ээлжит бус 13-р хуралдаан болсон. Энэ хурлаас маш олон санал, санаачилга гарч ажил хаялтаа хийнэ гэсэн эмч ажилтнуудын санал нэгтгэгдэж ирсэн. Тийм учраас 100 хувь санал нэгтэйгээр ажил хаялт зарлахаар болсон. 

Энэ шийдвэрийн дагуу өнөөдөр өглөө Эрүүл мэндийн яаманд хурлын тогтоол болон ажил хаялт хийхээ мэдэгдсэн албан бичгийг хүргүүлсэн. 

Гэхдээ эрүүл мэндийн салбарын ажилчид ажил хаялт зарлахыг хүсэхгүй байгаа. Хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалдаг онцгой ажил үүргийг гүйцэтгэдэг. Гэхдээ ажил хаяж байж хөдөлмөрийн үнэлэмжээ нэмүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс ажил хаялтыг үйлдвэрчний эвлэлийн хороо, дарга тэргүүлэгч нар удирдан зохион байгуулна. 

Ийм ийм ажил мэргэжилтэй хүмүүс ажил хаяж болохгүй гэх хуулийн заалт байхгүй. Тиймээс ажил хаяна гэж байгаа хүн бүр ажил хаях эрхтэй. 

Ажил хаялт 5 өдрийн дараа эхлэх учраас тухайн эмнэлгийн онцлог, яг ямар тасаг нэгжүүд ажил хаях уу, ямар төлөвлөгөө зохион байгуулалтаар явах үйлдвэрчний эвлэлийн төлөвлөгөө чиглэлийг авч байж анализ хийж ажил хаялт эхлэх ёстой. Гэхдээ ажил хаях эрх хүн бүхэнд нээлттэй байгаа. Эрүүл мэндийн салбарынхан ажил хаях ёсгүй гэсэн мэдээллийг өгч байна. Хуулиар хориглосон заалт байхгүй. 

Шууд дамжуулалт: