m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
5 цагийн дараа
331
Д.Цогтбаатар: Үндсэн хууль зөрчсөн гэж бодолгүй тийм гэж дарсан бүх гишүүнийг эгүүлэн татах юм уу?

Өнөөдөр ТББХ-оор УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцлээ. ТББХ-ны дарга Д.Цогтбаатар "Үндсэн хуулийн цэцийн нэг онцлог нь 29.3 нь 30 жилд хоёр л удаа хэлэлцэгдсэн. Тэр асуудлаар маргаантай үедээ хэн нь ч Үндсэн хуулиа мэдэхгүй хүмүүс Үндсэн хуулийн зөрчил рүү орж магадгүй. Тэр бүрийг эгүүлэн татаад байна гэвэл сая төсвийн хууль хэлэлцэж байхад төсвийн хүрээний гадна шийдвэр гаргалаа.Үндсэн хууль зөрчлөө шүү гээд байхад олон хүн тийм гээд дарсан байгаа. Тэд нарыг буцааж татах уу?  Тэр хүмүүс Үндсэн хууль зөрчсөн гэж бодоогүй байгаа шд. Тиймээс УИХ шийднэ гээд одоо ТББХ дээр орж ирээд ярьж байгаа нь энэ. Үүнтэй холбоотой өнөөдөр хоёр зүйлийг хэлмээр байна. 

УИХ-ын тухай хуулийн 14.14.2-т УИХ-ын дэд даргыг огцруулах асуудлыг нэр дэвшүүлсэн нам, эвслийн бүлгийн хүсэлтээр шийдвэрлэхээр заасан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн наймдугаар дүгнэлтийн нэг дэх хэсгийн хүрээнд УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хууль зөрчсөн албан тушаалтанг дэд даргаас огцруулах хүсэлтээ УИХ-д оруулан нэгдсэн хуралдаанаар шийдвэрлүүлэхээр байна" гэлээ.