Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
5 цагийн дараа
122
Ж.Баярмаа: Дэд даргын хариуцлагын асуудлыг байнгын хороо биш УИХ хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрээр, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2 зүйл дээр гарсан байгаа. Эхнийх нь болохоор УИХ-ын гишүүн тангаргаасаа няцаж ҮХ зөрчсөн гээд дүгнэсэн байгаа. Гэхдээ би нэр дурдмааргүй байна. Энэ хэнд ч тохиолдож болох зүйл. Нэгэнт цэц дүгнэсэн бол дараа нь яах ёстой вэ гэх хууль зүйн үр дагавар гарах ёстой. Тэгээд аваад үзэхээр УИХ-ын тухай, дэгийн тухай хуульд тус тусад нь тусгасан байна. 9.3, 9.4-д ҮХ зөрчих юм бол эгүүлэн татах эс татах тухай асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ гээд заачихсан. 

УИХ хүлээн зөвшөөрөх юм бол ТББХ-оор хэлэлцэнэ. ТББХ-оор хэлэлцээд гарсан шийдвэр, дүгнэлтэд үндэслэж УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ гээд заачихсан байгаа. 

Хүлээн зөвшөөрөх юм бол гэдэг үг байгаа. Гэтэл цэцийн тухай хуульд гарч байгаа дүгнэлтээр ямар нэгэн хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэхгүй гээд заачихсан. ТББХ өөрийнхөө эрхлэх асуудлын хүрээнд энэ асуудлыг хэлэлцэх ёстой гэж би харж байгаа. Хариуцлага тооцох тухай асуудал хуульд байхгүй байгаа. 

УИХ-ын дэд даргыг тухайн бүлэг нь өөрөө огцруулах эсэх хүсэлтээ УИХ-д өгнө. Тэрийг нь УИХ хэлэлцээд шийдвэрлэнэ. Байнгын хороогоор дэд даргаас огцруулахыг хуулиараа огт хэлэлцэхгүй.

Тиймээс дэд даргын хариуцлагыг байнгын хороо хэлэлцэхгүй, шууд УИХ хэлэлцэнэ гэсэн үг.

Шууд дамжуулалт: