

ТББХ-оор УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Үндсэн хуулийн цэцийн шийдвэр илт улс төрийн захиалгат шийдвэр. Гурав хоногийн дотор цэрэг хөдөлгөх онц байдлын дэгээр шийдсэн. Тиймээс үүнийг бид нухацтай авч үзэхгүй бол дараа нь цэц ямар ямар шийд гаргахыг анхааралдаа авах нь зүйтэй. Одоо бид олон хоногийн хөөсийг буулгаад цаашид парламентын засаглалд юу авчирч болохыг харах хэрэгтэй. Миний хувьд хэд хэдэн үр дагавар авчрах боломжтой гэж үзэж байна. Нэгдүгээрт ҮХЦ их хурлын эцэслэн шийдсэн шийдвэр нь Үндсэн хуульд нийцсэн үү үгүй юу гэдгийг л хянадаг. Түүнээс биш парламентын гал тогоонд орж ирээд, саналын томъёоллыг зааж өгөөд, их хурлын гишүүдэд санал өгөхийг зааж өгөөд, ингэхгүй бол татна гэж ярьдаг байгууллага биш. Үүнийг бид засахгүй бол цаашид парламент утгаа алдана. Бусад бүх байнгын хороод санал хурааж яах юм. Парламентын ирцэд бүр орох юм уу. Харилцан хяналттай өөр өөр байгууллагууд. Цэц бол парламентын засаглалын амин сүнс болсон парламентын зарчмын амин сүнсийг эвдлээ. Цаашид парламенттай биш цэцийн есөн гишүүнтэй учраа олчихвол хариуцлага тооцож чадахгүй жишиг рүү явна гэсэн үг. Олонхийн биш цөөнхийн засаглал бүрдэх, парламентын дуу хоолой сулрах нөхцөл бүрдэнэ. Мөн хурал удирдсан нь зарим хүмүүст таалагдаагүйн төлөө татах тухай асуудал .
Хурал удирдаж байгаад татагддаг болвол ард түмний мандат яах юм. Жаахан галтай сэдэв барьж аваад татагдвал яах вэ.
Энэ өөрөө парламентын дархлааг сулруулах, хуулийн хонгилоо яая гэж байж цэцийн хонгилыг яах вэ гэдэг асуудалтай тулна" гэлээ.
